Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан зохион байгуулахаар болжээ. Бөхийн дээд чансаатай, улсын, аймаг, цэргийн алдар цолтой шилдэг бөхчүүд оролцох энэ барилдаан ирэх 12 дугаар сарын 6-ны 13:00 цагт Монгол Бөхийн өргөөнд болох юм.
Тус барилдаан нь Монголын ардчиллын түүхэн ойн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэг хэсэг бөгөөд шилдэг бөхчүүдийн уран мэх, хүч бярыг сорих өрсөлдөөн болох төлөвтэй байна.
БАЙ ШАГНАЛ:
-
Түрүү бөх – 10 сая төгрөг
-
Үзүүрлэсэн бөх – 6 сая төгрөг
-
Шөвгөрсөн хоёр бөх – тус бүр 4 сая төгрөг
-
Мөн Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг арчиллын хүрээлэн-гээс уламжлал болгон олгодог "Зоригтон" бөхийн шагнал – 3 сая төгрөг
Хэзээ, хаана:
-
2025 оны 12-р сарын 06-ны 13:00 цагт
-
Монгол Бөхийн өргөөнд
Энэхүү барилдаан нь шинэ үеийн ардчиллын бахархалт мөчүүдийг тэмдэглэх төдийгүй Монгол бөхийн соёл, уламжлалыг олон нийтэд өргөн дэлгэрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН








Спорт





