Dark Light
Спорт | 2025-12-02

ВОЛЕЙБОЛЫН ЗААШТ МОНГОЛД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Зүүн Азийн волейболын холбоо 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү томоохон арга хэмжээ нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ эрч хүч өгч, олон улсын талбарт нэр хүндийг нь өсгөх үзүүлэлт болж байна. Монголын волейболын холбоо зохион байгуулах эрхийг албан ёсоор хүлээн авч, Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Мөн 2026 онд эх орноо төлөөлөх эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг дээд лигийн тэмцээний үеэр сонгон шалгаруулж, удахгүй олон нийтэд зарлах юм.

Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онд Зүүн Азийн аваргыг эх орондоо зохион байгуулж байв. Эмэгтэй шигшээ 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэйчүүд 2015, 2017 онд дараалан IV байр эзэлж байжээ.

Ташрамд, Монголын волейболын спортын түүхэнд анх удаа шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын үндсэн бааз байгуулагдаж байгаа бөгөөд уг байгууламжийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07