Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 130 дахь удаагийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Эв Монгол клуб, Загварлаг шоп ХХК-ийн бөх, сумын заан Мөнхбаярын Өсөхбаяр 10 давж хоёр дараалан түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, Хөвсгөлийн хүчт эн дэвжээний бөөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Батмөнхийн Батбаясгалан үзүүрлэв.
Гуравт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан С.Бат-Эрдэнэ үлдсэн бол тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Эрч спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, сумын заан Б.Энхмэнд, Архангай аймгийн Ихтамир харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан П.Наранбаатар нар шалгарлаа.
Аравт Баянхонгорын сумын заан Б.Совджамц, Завханы сумын заан Д.Мөнхтулга, Завханы сумын заан З.Нямдорж, Завханы сумын заан Б.Лхагварагчаа, Завханы сумын заан Г.Түвшинтөр нар үлдэв.
"Янжка'с Терафи" ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын заан Д.Мөнхтулгад олголоо. Мөн жаяг дэгийн багийнханд олгодог "Өв соёлоо эрхэмлэгч" шагналаа баруун талын засуулуудын ахлагч, улсын ахлах засуул Ш.Гантогоод гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн энэ улирлаас НТВ телевизийн хамт олон их шөвгийн бөхчүүдийн бай шагналыг гардуулдаг болсон бөгөөд түрүү бөх 2,0 сая, үзүүр бөх 1,0 сая, гуравт үлдсэн бөх 500.000, тавд үлдсэн хоёр бөх тус бүр 250.000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардлаа.
Маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-ний ням гарагт 14:30 цагаас Алтан цомын төлөөх багуудын гуравдугаар тойргийн сүүлийн хагас барилдаантай. Энэ хэсэгт Хамаг Монгол баг – Хубилай хаан багтай, М-Си-Эс Энержи баг -АПУ Скайтел багтай тус тус барилдана.
АДМИН







Спорт








