Dark Light
Спорт | 2025-12-14

М-СИ-ЭС, ЭНЕРЖИ БАГ ГУРАВ ДАХЬ, ХАМАГ МОНГОЛ БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Алтан цомын төлөөх багуудын гуравдугаар тойргийн сүүлийн хагаст Хамаг Монгол баг, Хубилай хаан багуудын барилдаанд Хамаг Монгол баг 14:11 даваагаар эхний ялалтаа авлаа.
Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /1/ нийт 14 даваагаар ялалтаа авсан бол Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Д.Амарсайхан /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/, улсын начин Б.Даваа-Очир /2/, улсын начин Б.Лхагвадорж /1/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, нийт 11 даваа авсан юм.
М-Си-Эс Энержи баг -АПУ Скайтел багтай учраа тааран барилдсанаас М-Си-Эс Энержи баг 14:11-ээр гурав дахь ялалтаа авлаа.
М-Си-Эс Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ялалтаа авсан бол АПУ, Скайтел багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /0/ гдөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/ нийт 11 даваа авсан юм.
Дараагийн долоо хоногт Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын дөрөвдүгээр тойргийн барилдаанууд болно.
Арванхоёрдугаар сарын.20-ны бямба гараг 14:30 цагаас
Хатант Интернэшнл баг - Хүлэгү багтай
Эв Монгол баг - АПУ Скайтел багтай,
Арванхоёрдугаар сарын 21-ний ням гарагт 14:30 цагаас
М Си Эс Энержи баг - Хамаг Монгол багтай
Од групп баг - Хубилай хаан багтай тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07