Dark Light
Спорт | 2025-12-15

МУТАЙ БОКСЫН ШИГШЭЭ БАГ 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Муайтай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны арванхоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, амжилттай өрсөлдсөн байна.

Тэмцээний дүнгээр эмэгтэйчүүдийн 45 кг-ын жинд Энхжин мөнгөн медаль, 48 кг-ын жинд Бадамцэцэг, 51 кг-ын жинд Ариун-Энх хүрэл медаль, 57 кг-ын жинд Ариунзаяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд Анужин алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд 48 кг-ын жинд Өнөболд хүрэл медаль, 54 кг-ын жинд Цогтгэрэл алтан медаль, 57 кг-ын жинд Амарсанаа алтан медаль, 60 кг-ын жинд Амгаланбаяр алтан медаль, 63.5 кг-ын жинд Адъяа хүрэл медаль, 67 кг-ын жинд Гантогтох алтан медаль, 71 кг-ын жинд Алтанбаяр алтан медаль тус тус хүртсэн байна.

Ингэснээр Монголын шигшээ баг нийт 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, багийн амжилтаа бататгалаа. Шигшээ багийн тамирчид 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагт Хонконгоос эх орондоо ирэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07