Монголын Үндэсний Спортын хорооны III их хурал 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Дөрвөн жил тутамд нэг удаа хуралддаг тус хуралд салбарын төлөөлөл болсон гишүүн холбоод оролцон, удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгосон юм.
Их хурлын үеэр Урианхай сурын холбооны тэргүүн Тунгаагийн Түмэндэлгэр Монголын Үндэсний Спортын хорооны гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр үндэсний спортын салбарт олон жил ажилласан туршлагатай, холбоодын уялдаа холбоог бэхжүүлэх бодлого баримталж ирсэн гэдгээрээ төлөөлөгчдийн дэмжлэгийг хүлээжээ.

Мөн Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч, өмгөөлөгч Мөнхбатын Ариунболд Монголын Үндэсний Спортын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар 100 хувийн саналаар сонгогдсон байна.

Энэ удаагийн их хурлын онцлох нэг үйл явдал нь гишүүнчлэлийн хүрээ тэлсэн явдал байлаа. Өмнө нь 14 гишүүн холбоотой байсан бол шинээр 3 холбоо элсэж, Монголын Үндэсний Спортын хороо нийт 17 гишүүн холбоотой болж өргөжсөн нь үндэсний спортын хөгжлийг илүү өргөн хүрээнд дэмжих боломж бүрдэж байгааг харуулж байна.
Түүнчлэн өмнөх дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан Магалжав дарга энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлээгүй бөгөөд түүний удирдсан хугацаанд Монголын Үндэсний Спортын хороо тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбарын хөгжилд бодитой ахиц гаргасан гэдгийг хурлын үеэр төлөөлөгчид онцлон дурдсан юм.
Ийнхүү Монголын Үндэсний Спортын хороо шинэ удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр дараагийн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРООНЫ ГИШҮҮН
ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЛБООД
|
Д/д |
Холбооны нэр |
Байгуулагдсан огноо |
Спортын төрөл |
Утас, Имэйл хаяг
|
|
1 |
Монголын Үндэсний бөхийн холбоо |
Үндэсний бөх |
Енбдарга Түмэндэмбэрэл: 9696968 Хэвлэл алба Онон:89001717 |
|
|
2 |
Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбоо |
2018 он |
Үндэсний морин уралдаан |
М.Ариунболд: 99119636 mongolnaadam19@gmail.com |
|
3 |
Монголын Үндэсний харваачдын холбоо |
1940 он. |
Үндэсний сурын харваа |
80081625 info@national-archery.mn |
|
4 |
Монголын Үндэсний Шагайн харвааны холбоо |
1987 он |
Үндэсний шагайн харваа |
Енбдарга А.Энхжаргал: 99020920 shagainkharvaamn@gmail.com |
|
5 |
Монголын Үндэсний мөсөн шагайн холбоо |
2000 он |
Үндэсний мөсөн шагай |
Тэргүүн Мандах 99088292 |
|
6 |
Монголын мөсөн сурын холбоо |
2008 он |
Мөсөн сурын харваа |
Тэргүүн Гомбодорж |
|
7 |
Монголын Тэмээн Поло, Спорт уралдаан, Аяллын холбоо |
2000 он |
Тэмээний уралдаан |
ЕНБД А.Эрдэнэбаяр 88117157 |
|
8 |
Монголын үндэсний урианхайн сурын холбоо |
1990 он. |
Урианхай сурын харваа |
Тэргүүн Х.Болдбаатар 88090667 |
|
9 |
Монголын уламжлалт харваачдын холбоо |
2010 он |
Уламжлалт харваа, зэвт харваа |
Тэргүүн М.Зоригт:99110036 |
|
10 |
Буриад сурын холбоо |
2005 он |
Буриад сур |
Тэргүүн О.Гарам:99114515 |
|
11 |
Монголын Үндэсний жороо морин спортын холбоо |
2015 он. |
Жороо морины уралдаан |
Нарийн бичиг М.Нямсүрэн: 99879800 |
|
12 |
Монголын морьт харваачдын холбоо |
2017 он |
Морьт харваа |
Тэргүүн Ш.Цогтхүү 91928808 |
|
13 |
Монголын Үндэсний Бие хамгаалах урлагийн холбоо |
1996 он |
Монгол зо тулаан |
Енбдарга Д.Алтанхүү: 89996556 aka_mongolzo@yahoo.com |
|
14 |
Монголын Кекпар Аударыспак Тенге Илу спортын холбоо |
2012 он |
Морьт барилдаан, тулам булаалдах |
Тэргүүн А.Ром 99429448 |
|
15 |
Ширээний Шагайн спорт тоглоомын холбоо |
2006 он |
Ширээний шагай |
Нарийн бичгийн дарга С.Тунгалаг: 99207188 shagaa.naadgai@gmail.com |
|
16 |
Монголын адуучдын холбоо |
2013 он |
Адуучин |
Тэргүүн О.Мөнхбаяр |
|
17 |
Дэлхийн Монголчуудын уламжлалт шатрын холбоо |
2020 он |
Монгол шатар |
Тэргүүн Г.Баатар:99094303 mongol1787@gmail.com |
|
Эх сурвалж
| МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРОО
|
Б.АМАРТҮВШИН








Спорт








