Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ) 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүллээ.
Энэ хүрээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, оны шилдэг цэвэр ялалт зэрэг нэр хүндтэй төрлүүдэд нэр дэвшигчдийг танилцуулж, дэлхийн жүдо сонирхогчдын саналаар шилдгийг тодруулах юм.
- “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд
- ОУХМ О.Уранбаярын “Улаанбаатар их дуулга” тэмцээнд Япон улсын тамирчин Юүдай Танакаг цэвэр ялсан ялалт нь нэр дэвшсэн ба энэ төрөлд нийт 18 шилдэг цэвэр ялалтын хамтаар өрсөлдөж байна.
Санал хураалт нээгдсэн бөгөөд 2025 оны 01 сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Ялагчийг 2026 оны Парисын Их дуулга тэмцээний үеэр албан ёсоор зарлах юм.
Жүдо сонирхогч, дэмжигч, фанатууд аа!
Уранбаяраа дэмжин саналаа өгч Монгол тамирчны цэвэр ялалтыг дэлхийд дахин таниулцгаая!
САНАЛ ӨГӨХ ЛИНК https://judotv.com/awards

Б.АМАРТҮВШИН







Спорт








