Dark Light
Спорт | 2025-12-21

АЛТАН ЦОМ 2025: ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Алтан цом 2025” тэмцээний дөрөвдүгээр тойргийн барилдаан ид өрнөж байна. Өнөөдөр барилдаан 14:30 цагаас үргэлжилж, “MCS” группийн МCS–ЭНЕРЖИ баг “Алсын жим” ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай, мөн “Од Групп” ХХК-ийн ОД ГРУПП баг “Нутгийн буян групп” ХХК-ийн ХУБИЛАЙ ХААН багтай тус тус хүч үзэх юм.

Эхний өдрийн барилдаанууд

Дөрөвдүгээр тойргийн эхний өдөр буюу өчигдөр “Хатант интернэшнл” ХХК-ийн ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг “Хэрэйд” ХХК-ийн ХҮЛЭГҮ багтай учраа тааран барилдлаа. Барилдаан 20:5 харьцаагаар өндөрлөж, Хатант интернэшнл баг тэмцээний гурав дахь ялалтаа авсан байна.

ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ багаас улсын заан С.Сүхбат (3), улсын харцага Б.Зоригтбаатар (5), улсын харцага О.Мөнх-Эрдэнэ (5), улсын начин Э.Мөнхжаргал (3), аймгийн арслан Б.Шаравдорж (4) нар нийлээд 20 даваа авчээ.
Харин ХҮЛЭГҮ багаас улсын заан Б.Серик (2), улсын харцага Г.Бадрах (2), цэргийн арслан Б.Өлзийсайхан (1) нар нийт 5 даваа авсан юм. Тус хоёр баг энэ удаа сэлгээгүй барилдсан байна.

ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ багийг улсын арслан Р.Пүрэвдагва, ХҮЛЭГҮ багийг улсын заан Б.Серик нар дасгалжуулжээ.

АПУ, СКАЙТЕЛ баг гурав дахь ялалтаа авлаа

Мөн “Миг даатгал” ХХК, “Хушхан” ХХК-ийн ЭВ МОНГОЛ баг “АПУ” ХК & “СКАЙТЕЛ” ХК-ийн АПУ, СКАЙТЕЛ багтай барилдсанаас АПУ, СКАЙТЕЛ баг 18:7 харьцаагаар ялж, мөн адил гурав дахь ялалтаа бүртгэлээ.

АПУ, СКАЙТЕЛ багаас улсын арслан Б.Орхонбаяр (3), улсын өсөх идэр начин Ч.Батчулуун (3), аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар (4), аймгийн арслан Э.Баасанжав (4) нар онцгойрч, нийт 18 даваа авчээ.
Харин ЭВ МОНГОЛ багаас улсын заан Б.Пүрэвсайхан (5), улсын заан М.Лхагвагэрэл (1), аймгийн арслан Я.Бумбаяр (1) нарын нийлбэр 7 даваа болж өндөрлөв.

АПУ, СКАЙТЕЛ багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, ЭВ МОНГОЛ багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажилласан байна.

Ийнхүү “Алтан цом 2025” тэмцээний дөрөвдүгээр тойрог ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, багуудын байр суурь улам тодорсоор байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21