"MCS" группийн МСS - ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай учраа тааран барилдсанаас ХАМАГ МОНГОЛ баг 13:12-оор хоёр дахь ялалтаа авлаа.
Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага О.Наранбаатар /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /1/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/ нийт 13 даваагаар хоёр дахь ялалтаа авсан бол МСS Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Н.Золбоо /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/ нийт 12 даваагаар эхний ялагдлаа хүлээлээ.
Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, МСS Энержи багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар ажиллав.
"Од" группийн ОД ГРУПП баг -"Нутгийн буян" группийн ХУБИЛАЙ ХААН багтай учраа тааран барилдсанаас ОД ГРУПП баг 17:8.-аар гурав дахь ялалтаа авлаа.
Од групп багт улсын аварга О.Хангай /4/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /1/, улсын заан Д.Хүдэрбулга /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /1/, улсын харцага Г.Ганхуяг /4/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, аймгийн начин Б.Гончигсүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага М.Бэлгүтэй /2/ нийт 17 даваа авсан бол Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Д.Амарсайхан /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /1/, улсын начин Б.Лхагвадорж /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /0/, улсын начин Б.Түвшинтөгс /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Даваа-Очир /1/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ нийт 8 даваа авсан юм.
Од групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.
Дараагийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.

АДМИН







Спорт









