ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос Монгол Улсын 2025 оны өндөр чансаатай азаргануудыг танилцууллаа.
1. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Амарсайханы Билгүүдэйн ХАР (Их Хурд-10 Түрүү, Өндөр гэгээн Аман хүзүү нийт 40 оноо)
2. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Далайн Батбаярын ХУЛ (Их Хурд-10 Аман хүзүү,Увс аймаг 100 жил Аман хүзүү нийт 36 оноо)
3. Төв аймгийн Борнуур сумын уугуул Аймгийн Алдарт уяач Мөнхтөмөрийн Сайнзаяагийн ЗЭЭРД ХАЛЗАН (Их Хурд-10 Айргийн 3, Увс аймаг 100 жил Айргийн 3 нийт 30 оноо)
4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоогийн МУ-ын Алдарт уяач ХҮРЭН ХАЛЗАН (Үндэсний их баяр наадам Түрүү нийт 28 оноо)
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт уяач Батмөнхийн Тогтохын ХҮРЭН ХАЛЗАН (Үндэсний их баяр наадам Айргийн 5, Говийн бүс Түрүү нийт 26 оноо)
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн Алдарт уяач Гүндашийн Бат-Эрдэнийн Зээрд халзан (Үндэсний их баяр наадам Аман хүзүү нийт 24 оноо)
7. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул МУ-ын Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын СОЛОНГО ХҮРЭН (Үндэсний их баяр наадам Айргийн 3 нийт 20 оноо)
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн Алдарт уяач Чулуунбатын Батжаргалын ЗЭЭРЭН ЗЭЭРД (Үндэсний их баяр наадам Айргийн 4 нийт 16 оноо)
8. Булган аймгийн Булган сумын уугуул НАУ Баатарчулууны Гүндсамбуугийн БОР (Их хурд-10 айргийн-4 16 оноо)
9. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн ГОЁ ХЭЭР (Увс 100 жил Түрүү нийт 14 оноо)
9. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Мөнхзоригийн ХЭЭР АЗАРГА (Өндөр гэгээн Түрүү нийт 14 оноо)
9. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Батсайханы Саянсанаан
ХАЛИУН АЗАРГА (Дорнод зүүн бүс Түрүү нийт 14 оноо)

Б.АМАРТҮВШИН







Спорт









