Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д. Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.
Шинэ оны эхний барилдаан нэгдүгээр сарын 10-ны 11:00 цагаас "Талх чихэр" ХК-ийн "Хэвийн боовны баяр" аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанаар эхэлнэ.
АДМИН







Спорт







