Dark Light
Спорт | 2026-01-01

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-2026

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 23 дахь удаагийнх бөгөөд сүүлийн хэсэг нь 2026 оны 6, 7-р сард болно. Шигшээ тоглолт долдугаар сарын 19-нд болно гэж төлөвлөж байгаа ажээ. Анхандаа эцсийн шатанд 32 баг оролцох ёстой байсан бол 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино оролцогчдын тоог 48 болгон нэмэгдүүлснийг зарласан юм.
2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр Оросын Москва хотноо болсон ДАШТ-ий өмнөхөн болсон ФИФА-гийн 68 дугаар Конгрессын хурлаар тэмцээний болох хотуудын талаар шийдвэр гаргасан. 2022 оны зургадугаар сард ДАШТ-ий тоглолтууд болох хотуудыг нэрлэсэн байна. Тоглолтууд АНУ-11, Мексик-3, Канад-2, нийт 16 хотод болно. ДАШТ-ий тоглолтууд
1. Мексик улсын- Мехико, Гуадалахара, Монтеррей,
2. Канадын -Торонто, Ванкувер,
3. АНУ-ын -Нью-Йорк (Ист Рутерфорд), Филадельфи, Бостон, Атланта, Майами, Хьюстон, Даллас, Лос Анжелес, Сан Франциско, Канзас-Сити, Сиэтл зэрэг хотуудад болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07