Dark Light
Спорт | 2026-01-03

ЧӨЛӨӨТ БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны улирлын эхлэл болж, тухайн жилийн өнгийг тодорхойлох анхны томоохон тэмцээн болох Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 1 дүгээр сарын 8–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, алдар суугаа мөнхөлсөн нэрт бөх Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу 1 дүгээр сарын 8-нд сонгомол бөхийн төрөлд олимпын 6 жинд шилдэг тамирчид хүч сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулах бол 1 дүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд улсын шилдгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэхүү тэмцээн нь зөвхөн улсын аваргуудыг тодруулах төдийгүй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн болон чөлөөт, сонгомол бөхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох өндөр ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07