Dark Light
Спорт | 2026-01-05

ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 32 ХОНОГ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өвлийн Олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.
Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй. “Милан Кортина 2026” өвлийн Олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Монгол Улсаас “Милан Кортина 2026” өвлийн Олимпын наадамд  гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна. 
Өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны нэгдүгээр сарын 18-нд хийгдэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07