Dark Light
Спорт | 2026-01-05

ОЛИМПЫН АВАРГА УВС АЙМАГТ СУРГАЛТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Рио-2016 оны Олимпын наадмын аварга, Япон улсын жүдоч Машү Бейка Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд, багачуудад зориулсан сургалт, дадлагад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тус сургалт, семинар долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Тэрбээр Монгол Улсын дархан аварга, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, МУГТ Н.Батсуурийн урилгаар ийнхүү Монголд ирж байгаа бөгөөд Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хуваалцаж, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү сургалт нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, тэднийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.


Эх сурвалж | Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association/
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07