Dark Light
Спорт | 2026-01-05

Ч.ТЭМҮҮЛЭН: АЗИ ХҮМҮҮСИЙГ УДАА ДАРАА ДОРОМЖИЛСОН ҮЙЛДЭЛД НЬ ХАРИУ БАРЬСАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын сагсанбөмбөгийн холбооны дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Хасын Хүлэгүүд Selenge Bodons багууд тоглож 77-69 харьцаагаар өндөрлөсөн. Тоглолтын дундуур Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ч.Тэмүүлэнг тоглолтоос хассан.
Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргасан байна. Тэрбээр “Тоглолтын үеэр үүссэн үл ойлголцолтой холбоотойгоор тайлбар өгөх хэрэгтэй болов уу гэж үзлээ.
Би "N..." гэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгийг огт ашиглаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Намайг болон Ази хүмүүсийг удаа дараа доромжилсон үйлдэлд нь хариу барьж, зөвхөн "Watch your mouth" (Амаа мэдэж яриарай) гэж хэлсэн бөгөөд энэ нь буруугаар тайлбарлагдсанд гүнээ харамсаж байна.
Болсон үйл явдлыг тодруулбал:
1.Доромжлол ба тэвчээр: Тоглолтын явцад эсрэг тоглогчийн зүгээс намайг "chink", "bitch" гэх мэт үгээр удаа дараа доромжилсон. Би эхэндээ "Удаан уулзсангүй шүү, bro" гэж найрсгаар харилцаж, доромжлолуудыг нь чимээгүй инээгээд өнгөрөөж байсан боловч тухайн тоглогчийн зүй бус харьцаа хэрээс хэтэрсэн юм.
2.Өмнөх нөхцөл байдал: Уг тоглогч өмнөх улиралд ч шүүгчид болон бусад тоглогчдыг удаа дараа доромжилж байсан. Энэ талаар шүүгчдэд тухайн үед нь мэдэгдэж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй.
3.Миний зарчим: Би АНУ, Вьетнам болон дотоодын лигийн олон гадаад тоглогчидтой нөхөрлөж, хамтран тоглодог. Надад хэнийг ч арьс өнгө, үндэс угсаа, гадаад төрхөөр нь доромжлох бодол үгүй бөгөөд тийм хүмүүжил надад байхгүй.
Нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо буруу сэтгэгдэл төрүүлсэндээ дахин харамсаж байгаагаа илэрхийлье. Спортын талбайд бие биеэ хүндэтгэх нь хамгийн чухал үнэт зүйл билээ" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07