Тэрбээр "Ахмад Гилберт шүүгчтэй маргасан асуудлаас болж Selenge Bodons багийн зүгээс түүнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 12-д сахилгын шийтгэл, дараа нь давтан үйлдлээр 5000 (таван мянга) ам.доллароор торгож байсан. Үйлдэл 3 дахь удаагаа Ахмадын буруугаас болж давтагдвал тэр гэрээгээ алдаж, багт учруулсан бүх хохирлоо төлөөд нутаг буцна! Бид ийм гэрээтэй!.Монголын сагсанбөмбөгийн холбооны дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Хасын Хүлэгүүд Selenge Bodons багууд тоглож 77-69 харьцаагаар өндөрлөсөн. Тоглолтын дундуур Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ч.Тэмүүлэнг тоглолтоос хассан. Энэ талаар Selenge Bodons багийн эзэн Л.Наранбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Өчигдрийн арьс өнгөний үзэл гаргасан үйл явцыг шүүгч нар дүгнээд, бичлэг болон бусад нотлох баримтуудаар Ч.Тэмүүлэнг талбайгаас хөөсөн. Мэдээж Ч.Тэмүүлэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй! Ахмад ч гэсэн гүтгээгүй гэж тайлбарлах эрхтэй. Үйл явц үзэгчдийн нүдэн дээр болсон. Холбоо Ч.Тэмүүлэнгийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангаад, шүүгч нар буруу шүүж, түүнийг хохироосон гэж үзвэл багийн зүгээс Ахмад Гилбертэд хариуцлага тооцож, гэрээг нь цуцална. Ч.Тэмүүлэн болон Хасын хүлэгүүд баг, фенүүдээс нь уучлалт гуйлгуулах арга хэмжээ авна! Баг гэрээний заалтаа хатуу мөрдөнө!
Хэрэв Холбоо шүүгч нарын зөв, Ч.Тэмүүлэнг буруутай гэж үзвэл зохих хариуцлагаа түүнд тооцох биз! Энэ тохиолдолд багийн зүгээс Ч.Тэмүүлэнг Ахмадын нэр хүндэд үндэслэлгүй халдаж, сошиалаар гүтгэсэн, улмаар расизмыг өдөөсөн хэрэгт нь шүүхэд хандаж цааш захиргааны арга хэмжээ авах хүртэл заргалдана.
Би Ахмадад хайртай хүн биш, гэрээндээ үнэнч хүн! Ч.Тэмүүлэнтэй адилхан Монгол хүн! Сагсан бөмбөг бол дэлхийн дүрмээр л ярьдаг нэг л хэлтэй спорт! Тэр дүрмээрээ Монгол нь байна уу, гадаад нь байна уу бид ярьж ойлголцож, бас шүүгдэх ёстой! Шударга биз дээ" гэжээ.
АДМИН








Спорт






