Dark Light
Спорт | 2026-01-05

ҮЛ ОЙЛГОЛЦЛОО АРИЛГАЖ, НЭГДМЭЛ ОЙЛГОЛЦОЛД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга, Техникийн менежерүүд хоёр багийн удирдлага, дасгалжуулагч, тамирчдын хамт цаг үеийн асуудлаар тусгай дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар үүсээд байсан үл ойлголцлыг талууд харилцан ярилцаж, цаашид гарч болзошгүй эрсдэл, түүний үр дагаврын талаар нэгдсэн ойлголцолд хүрсэн байна. Уулзалт нь спортын ёс зүй, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо.

Хасын Хүлэгүүд багийн зүгээс Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт 22 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буйгаа дурдан, Дээд лигээс гаргасан аливаа шийдвэрийг хүндэтгэн хүлээн авдгаа илэрхийлэв. Мөн багийн зорилгын төлөө тоглолт бүртээ илүү хариуцлагатай, хүчтэй тоглохоор анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын үр дүнд холбогдох талууд Монголын сагсан бөмбөг сонирхогчдод хандан, үүссэн үл ойлголцолд хоёр багийн өмнөөс хүлцэл өчиж, цаашид тамирчдын сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц пост, коммент, мессеж нийтлэхгүй байхыг уриаллаа. Хэн нэгнийг буруутгах, эсвэл зөвтгөсөн агуулгатай сөрөг хандлагаас зайлсхийхийг мөн онцлон сануулсан байна.

Тэд “Хамтдаа аз жаргалтай сагсан бөмбөг тоглоцгооё” хэмээн уриалж, Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг эерэг уур амьсгалтайгаар дэмжихийг нийт олон нийтэд хандан уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07