Dark Light
Спорт | 2026-01-08

ХОЛИМОГ ТУЛААНЧИД АЗИЙН АВАРГЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 08-наас 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
Монгол улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах бөгөөд баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм.
Азийн холимог тулааны холбоо (AMMA)-оос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээр “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX дугаар наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-уудад оролцох эрхийг олгохоороо онцлогтой болж байна. 
2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. -96 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Мөнгөншагай азийн аваргын дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОУХМ Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медалийн болзол хангаж байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07