Dark Light
Спорт | 2026-01-08

“МОНГОЛ МАЙК” LSU-Г СӨХРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

NCAA-ийн талбайд Монгол хүүгийн нэр улам тодорсоор байна. South Carolina их сургуулийн баг өнөөдөр бүсийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Луизианагийн их сургууль (LSU)-ийн багийг буулган авч, чухал ялалт байгууллаа.

Энэ ялалтын дараа South Carolina улирлын дүнгээр 10 хожил, 5 хожигдолтой болж, бүсдээ 1-1 гэсэн амжилтыг үзүүлэв. Харин талбай дээрх хамгийн их ачааллыг үүрсэн тоглогч нь Монгол Майк буюу Энхийн-Од байлаа.

Тэрээр өнөөдрийн тоглолтод 7 оноо, 7 самбар, 3 дамжуулалт гэсэн даруухан статистик үзүүлэлттэй дуусгасан ч боломжит 40 минутаас 36 минутыг талбайд өнгөрүүлсэн нь багийн дасгалжуулагч түүнд хэр их итгэл хүлээлгэж байгааг харуулна. Ялангуяа эхний хагасд South Carolina 50-25 гэсэн том зөрүүтэй тэргүүллийг авахад Майкаар удирдуулсан хамгаалалт гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Энхийн-Од энэ улиралд зөвхөн довтолгоонд биш, хамгаалалтын байрлал, шилжилт, тэмцэл бүр дээр өөрийгөө харуулж байна. Түүний зоримог, дайчин, уран хөдөлгөөнүүд NCAA-ийн талбайд сууж буй олон скаутын анхаарлыг татаж буй нь дамжиггүй.

Ийнхүү Монгол Майкийн тоглолт нэг тоглолтоор хэмжигдэхээ больж, тогтвортой нөлөө үзүүлдэг түвшинд хүрч байгааг энэ тоглолт дахин баталлаа. NCAA-ийн талбайд Монгол хүүгийн гайхамшиг үргэлжилсээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22