Dark Light
Спорт | 2026-01-08

ОУХМ Г.ГАНХУЯГ СОНГОМОЛ БӨХИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага Г.Ганхуяг 97 кг-д Монгол Улсын аварга боллоо. 
Энэ жинд “Тэх Мөнх” клубийн тамирчин 17 настай Э.Саруул-Эрдэнэ финалдаж, мөнгөн медаль гардлаа. Э.Саруул-Эрдэнийн тухайд, чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэдэг төдийгүй энэ намар сумын цолтнуудын заалны барилдаанд шөвгөрч шуугиулсан бөх юм. 
Хүрэл медалийг “Сүлд” спорт хорооны Д.Саранцогт, “Төгс” дэвжээний Б.Батсүх нар гардлаа.
Сонгомол бөхийн 97 кг-ын дүн:
1. Г.Ганхуяг (Алдар)
2. Э.Саруул-Эрдэнэ (Тэх Мөнх)
3. Д.Саранцогт (Сүлд)
3. Б.Батсүх (Төгс)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07