Dark Light
Спорт | 2026-01-08

ХАМГИЙН ХҮНД ЖИНД Б.НАМБАРДАГВА АВАРГАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгомол бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 130 кг-ийн жинд Баянгол дүүрэг "Аваргууд" академийн бөх, дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээний мөнгөн медальт Батбаярын Намбардагва түрүүллээ. Япон улсад суралцдаг тэрбээр сонгомол бөхийн УАШТ-д анх удаа оролцож ийнхүү алтан медалийн эзэн болов.
Мөнгөн медалийг үндэсний бөхийн аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны бөх Ч.Алтангэрэл хүртсэн бол “Сүлд” спорт хорооны Э.Өлзийбаяр, “Хилчин” спорт хорооны С.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн эздээр шалгарлаа.
Сонгомол бөхийн 130 кг-ын дүн:
1. Б.Намбардагва (Баянгол дүүрэг "Аваргууд" академи)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Э.Өлзийбаяр (Сүлд)
3. С.Ган-Эрдэнэ (Хилчин)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07