Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар, өсвөр үе болон залуучууд, U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл нар УАШТ-ий 50 кг-ын жинд гурав дахь жилээ дараалан түрүү булаалдаж, Б.Мөнхнар сүүлийн хоёр жилд дийлэв. Финалын барилдаан 8:5-аар шийдэгдсэн.
Энэ жингийн хүрэл медалийг Баянгол дүүргийн "Аваргууд" академийн тамирчин О.Гансувд, "Байдрагийн хүчтэн" дэвжээний бөх М.Пүрэвтунгалаг нар гардсан юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:
1. Б.Мөнхнар (Алдар)
2. М.Мөнхгэрэл (Оргил клуб, Приус центр)
3. О.Гансувд (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
3. М.Пүрэвтунгалаг (Байдрагийн хүчтэн)
АДМИН







Спорт






