МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргаар “Аварга” сургуулийн тамирчин О.Ариунзаяа тодорлоо. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д дөрөв дэхээ зодоглож анхны түрүүгээ дархалсан нь энэ.
Тус жингийн мөнгөн медалийг "Хантайшир" дэвжээний бөх Т.Баяржаргал хүртсэн бол хүрэл медалийг “Хангай хайрхан уул” дэвжээний бөх Б.Чимгээ, Баянгол дүүрэг “Аваргууд академи”-ийн бөх Ц.Одончимэг нар гардан авлаа.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын дүн:
1. О.Ариунзаяа (Аварга)
2. Т.Баяржаргал (Хантайшир)
3. Б.Чимгээ (Хангай хайрхан уул)
3. Ц.Одончимэг (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
АДМИН







Спорт






