“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны бөх, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж болон “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Батбилгүүн нар финалдсан юм. Улмаар тус жинд ОУХМ Б.Бямбадорж түрүүлж, Улсын аваргын гурав дахь алтан медалийг энгэртээ зүүлээ.
Харин ОУХМ Н.Батбилгүүний хувьд, өнгөрсөн оны аварга болсноор Улсын аваргын иж бүрэн медальтан болж байсан бол энэ жил мөн финалдаж, үзүүрлэв.
Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний бөх ОУХМ Э.Бямбадорж, “Алдар” спорт хорооны тамирчин П.Билгүүндалай нар авлаа. ОУХМ Э.Бямбадорж хоёр өдрийн өмнө болсон Сонгомол бөхийн УАШТ-ээс хүрэл медаль авсан билээ. Монгол Улсын арслан Пүрэвдагвын хүү Билгүүндалай анх удаа Насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын дүн:
1. Б.Бямбадорж (Сүлд)
2. Н.Батбилгүүн (Алдар)
3. Э.Бямбадорж (Байдрагийн хүчтэн)
3. П.Билгүүндалай (Алдар)
АДМИН








Спорт






