Dark Light
Спорт | 2026-01-11

О.СҮЛДХҮҮ УЛСЫН АВАРГЫН ТАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий 79 кг-ын жинд Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, армийн дэлхийн аварга, ОУХМ О.Сүлдхүү Улсын аваргад тав дахиа түрүүлэв.
74 кг-ын жинд хоёр жил дараалан түрүү булаалдсан, Улсын аваргын алт, мөнгөн медальтан Б.Батбаяр өнөө жил 79 кг руу өгсөж барилдаад ахин финалдсан. Тэрбээр ийнхүү УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтан боллоо.
Хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин Б.Ган-Эрдэнэ, "Хантайшир" дэвжээний бөх А.Сайнбилэг нар гардав.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын дүн:
1. О.Сүлдхүү (Алдар)
2. Б.Батбаяр (Сүлд)
3. Б.Ган-Эрдэнэ (Сүлд)
3. А.Сайнбилэг (Хантайшир)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22