Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан "ТАЛХ-ЧИХЭР" ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 20 дахь жилдээ зохион байгуулагдаж өчигдөр (2026.01.10) өндөрлөлөө.
ТҮРҮҮ БӨХ: Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК-ийн бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож,
ҮЗҮҮР БӨХ: Булган аймгийн Могод сумын харьяа, "Булган Хангай" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК-ийн бөх, аймгийн арслан М.Эрхэмбаяр,
ИХ ШӨВӨГТ:
Булган, Гурванбулаг сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-331 анги, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сангийн бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар нар шалгарлаа.

АДМИН








Спорт






