Dark Light
Спорт | 2026-01-11

СУМЫН ЗААН Д.МӨНХ-ОТГОН 10 ДАВАН ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Лидер БОБУ ХХК, Хурд дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон 10 даван анх удаагаа түрүүлж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Ихэр Мөнх ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Дорждэрэмийн Сундуй үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Түвшин Наран ХХК, Говийн хүчтэн дэвжээний бөх, сумын заан О.Учралбаяр, дунд шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Хаан даатгал ХХК, Завхан, Даян дэвжээний бөх, сумын заан З.Нямдорж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, сумын заан Б.Энхманлай, Тува улсын залуу бөх Донгак Сүлде нар шалгарлаа.
Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Увсын заан Ц.Бямбацогт, Сүхбаатарын заан О.Эрдэнэбадрах, Өвөрхангайн заан Д.Мөнхтогтох, Архангайн заан А.Бат-Эрдэнэ нар үлдэв.
"Янжка'с Терафи" ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Тува улсын залуу бөх Донгак Сүлдед гардуулсан юм.
Дараагийн барилдаан ирэх мягмар гараг буюу нэгдүгээр сарын 13-ны 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07