Dark Light
Спорт | 2026-01-11

Х.БОЛОРТУЯА ТАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чөлөөт бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа түрүүллээ. Тэрбээр УАШТ-д тав дахиа, үүний сацуу сүүлийн дөрвөн жилд дараалан өнгөлж байна. 
Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх Э.Саруул финалдаж, мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд, өнгөрсөн жилийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байсан бол мөнхүү тэмцээний мөнгө, хүрэл медальтай боллоо. 
“Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, МУГТ Э.Даваачимэг, өнгөрсөн оны УАШТ-д финалдсан Б.Энхтүвшин нар энэ жингийн хүрэл медалийг гардсан юм.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын дүн:
1. Х.Болортуяа (Аврагч)
2. Э.Саруул (Алдар)
3. Э.Даваачимэг (Хилчин)
3. Б.Энхтүвшин (Хангай хайрхан)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22