Dark Light
Спорт | 2026-01-13

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Ц.БЯМБА-ОТГОН ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Зэвсэгт хүчний-034 анги, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын заан С.Сүхбат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг аймгийн арслан М.Эрхэмбаярт гардуулсан юм.
Дараагийн барилдаан нэгдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд МҮБХ-ны Алтан цомын төлөөх Шилдэг найман багийн тавдугаар тойргийн барилдаанаар үргэлжилнэ.
НЭГДҮГЭЭР САРЫН 17-НД 14:30 ЦАГААС
  • ЭВ МОНГОЛ баг– М-СИ-ЭС, ЭНЕРЖИ багтай
  • ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг – АПУ, СКАЙТЕЛ багтай
НЭГДҮГЭЭР САРЫН 18-НД 14:30 ЦАГААС
  • ОД ГРУПП баг – ХАМАГ МОНГОЛ багтай
  • ХҮЛЭГҮ ХЭРЭЙД баг – ХУБИЛАЙ ХААН багтай тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07