Dark Light
Спорт | 2026-01-18

"ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” БАГ ЭЭЛЖИТ ЯЛАЛТАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн эхний өдрийн барилдаанд “Хатант интернэшнл” ХХК-ийн Хатант интернэшнл баг АПУ ХК, СКАЙТЕЛ ХХК-ийн АПУ, СКАЙТЕЛ багтай учраа тааран барилдаж, Хатант интернэшнл баг 13:12-оор ээлжит ялалтаа авлаа.  
 
Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Шаравдорж /0/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын начин Т.Дүгэрдорж /3/, улсын начин Э.Мөнхжаргал /4/, нийт 13 даваагээр ээлжит ялалтаа авсан бол  АПУ, СКАЙТЕЛ багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /2/ нийт 12 даваа авч хоёр дахь ялагдлаа хүлээлээ.  
 
Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, АПУ, СКАЙТЕЛ багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажилласан юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22