Dark Light
Спорт | 2026-01-18

"М-СИ-ЭС ЭНЕРЖИ" БАГ ЭЭЛЖИТ ЯЛАЛТАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Миг Даатгал ХХК, Хушхан ХХК-ийн "Эв Монгол" баг М Си Эс Группийн "М-Си-Эс Энержи" багтай учраа тааран барилдаж, "М-Си-Эс Энержи" баг 14:11-ээр ээлжит ялалтаа авлаа. 
 
М, Си, ЭС-Энержи багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /1/ нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол ЭВ МОНГОЛ багт улсын арслан Э.Оюунболд /2/, улсын заан Б.Пүрэвсайхан /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын заан М.Лхагвагэрэл /4/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /3/, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /2/ нийт 11 даваа авсан юм.
 
"М-Си-Эс Энержи" багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Эв Монгол багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажиллав.
 
Өнөөдөр буюу 01.18-НД 14:30 цагаас 
ОД ГРУПП БАГ – ХАМАГ МОНГОЛ БАГ 
ХҮЛЭГҮ ХЭРЭЙД БАГ – ХУБИЛАЙ ХААН БАГтай тус тус барилдана. 

Эх сурвалж | МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22