Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Од групп ХХК-ийн “ОД ГРУПП” баг Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” багтай учраа тааран барилдаж, Хамаг Монгол баг 16:9-өөр ээлжит ялалтаа авлаа.
Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /5/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/, аймгийн арслан Б.Цагаанбанди /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /0/ нийт 16 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Од групп багт улсын аварга О.Хангай /3/ улсын заан Д.Хүдэрбулга /3/ улсын харцага Г.Ганхуяг /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /0/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн начин Б.Гончигсүрэн /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт 9 даваа авсан юм.
Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, Од групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн нар ажиллав.
|
Эх сурвалж
| МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
|
Б.АМАРТҮВШИН








Спорт








