Dark Light
Спорт | 2026-01-22

МҮОХ: СПОРТ ХОЛБООДТОЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, олон улсын наадмуудын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Тус уулзалтаар МҮОХ-ноос 2026 оны 1 дүгээр сарын 30-нд зохион байгуулагдах МҮОХ-ны гишүүдийн дундах виртуал дугуйн нөхөрсөг  тэмцээн, 4 дүгээр сард БНХАУ-ын Санья хотод болох Азийн элсний наадам, мөн 9 дүгээр сард Японы Айчи–Нагояа хотноо зохион байгуулагдах Азийн наадмын талаар товч мэдээлэл өгч, бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.
Мөн энэ онд МҮОХ байгуулагдсаны түүхт  70 жилийн ойн тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг спорт холбоодын төлөөлөлд танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний агуулга, хамрах хүрээ, хэрэгжилтийн талаар санал солилцов.
Спортын холбоодын зүгээс "Айчи–Нагояа 2026" Азийн наадмын  бэлтгэл  хангах хүрээнд гадаад улсад өндөр түвшний тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулах боломжийг судлах, спорт холбоодыг хамруулах, түүнчлэн спортын салбарт нэн шаардлагатай эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүдийг урьж сургалт-семинарыг зохион байгуулах саналуудыг дэвшүүллээ. Мөн спортын холбоодын дунд шат дараалсан цуврал тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтүүдийг илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг  дэвшүүлсэн санал, яригдсан асуудлуудын хэрэгжилт, боломж бололцоог судалж, бодитойгоор хэрэгжүүлэх, спортын холбоодтой нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн МҮОХ-ны Гишүүдийн хурлаас Олимпын чуулганыг 2026 оны 3-р сарын 12-нд хуралдуулах товыг тогтоосон билээ. Уулзалтын үеэр чуулганы бэлтгэл ажил амжилттай хангагдаж байгааг тодотгож, гишүүн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалав. 
МҮОХ-ны Дүрэмд зааснаар спортын холбоод Олимпын Чуулганаас 45 хоногийн өмнө төлөөлөгчдийн материалаа МҮОХ-нд ирүүлэх үүрэгтэй тул  2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө ирүүлэх шаардлагатай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07