Dark Light
Спорт | 2026-01-24

ШҮҮГЧ Ө.РАГЧААДОРЖ ШҮҮГЧИЙН ЗАМНАЛАА ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголд жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд 40 гаруй жил тууштайгаар хүчин зүтгэсэн Олон улсын шүүгч, ОУХМ Өвгөнхүүгийн Рагчаадорж энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг дуусгаад шүүгчийн замналаа өндөрлүүлж, зодог тайлж буйгаа зарлав. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Уг шагналыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Үүний дараа Монголын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн хамт олон хамтран зүтгэгчдээ хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүний хувьд, отгон тэмцээндээ шүүгчээр ажиллаж байгаа хэдий ч цаашид дасгалжуулагчийн болоод спортын зүтгэлтний хувиар олон сайн тамирчдыг бэлтгэх нь гарцаагүй биз ээ. 


Эх сурвалж | Монголын жүдо бөхийн холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07