Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин агсны нэрэмжит жүдо бөхийн клубийг түүний гэр бүл, үр хүүхдүүд төрөлх Биндэр суманд нь өнгөрсөн оны 12-р сард нээсэн билээ. Энэхүү клубийн нээлтийн ёслолын үеэр Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү “жүдогийн өмсгөл бэлэглэхээр амласан”.
Тэрээр өнөөдөр явагдсан жүдо бөхийн УАШТ-ий нээлтийн ёслолын үеэр уг амлалтаа биелүүлж, Биндэр сумын Засаг даргад Mizuno брэндийн жүдогийн өмсгөл 30 ширхгийг бэлэглэлээ. Сонирхуулахад Ц.Дамдин агсан Б.Одхүүгийн үндсэн багш байсан юм.
АДМИН








Спорт








