Dark Light
Спорт | 2026-01-24

ЖҮДО БӨХИЙН 2026 ОНЫ УАШТ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх, холимог багийн 12 дахь удаагийн Насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймгийн төв Чингис хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдээр явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.
Нээлтэд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Одхүү, Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Б.Баянзул, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.
Хэнтий аймгийн уугуул Цэндийн Дамдин Монголын жүдочдоос олимпын анхны медалийг эх орондоо авчирсан. Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин агсны дасгалжуулагчаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох болон Ц.Дамдин агсны үр хүүхэд, гэр бүлийнхэнд Хэнтий аймгийн удирдлагууд хүндэтгэл гардуулав.
Мөн Японы Тояма нутгийн жүдо бөхийн холбооноос Хэнтий аймгийн жүдо бөхийн холбоонд кимоно бэлэглэлээ.
Сонирхуулахад, энэ удаагийн УАШТ-д 33 байгууллагын эрэгтэй 213, эмэгтэй 104 нийт 317 тамирчин оролцож байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07