Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга Ж.Анударь аваргаллаа. Ийнхүү тэрээр УАШТ-ий хөнгөн жинд хоёр дахь жилээ дараалан түрүүлж байна.
Энэ жинд “Respect” клубийн бөх, 15 насандаа Улаанбаатар Их дуулга тэмцээнд хүч сорьж, шуугиантайгаар хүрэл медаль гардсан А.Мишээл үзүүрлэв.
Хүрэл медалийг “Winner” клубийн Н.Ундрахбаяр, “Тэмүүжин” дэвжээний Л.Булган нар гардсан.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын дүн:
1. Ж.Анударь (Женко)
2. А.Мишээл (Respect)
3. Н.Ундрахбаяр (Winner)
3. Л.Булган (Тэмүүжин)
АДМИН







Спорт








