Dark Light
Спорт | 2026-01-25

“АЛДАР” СПОРТ ХОРООНЫ БАГ ХОЛИМОГ БАГИЙН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жүдо бөхийн холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд “Алдар” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр багийнхан тунаж үлдсэн.
“Алдар” спорт хорооны багаас Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнийг, А.Адьяасүрэн, А.Дуламсүрэнг, С.Лхагвадулам, Д.Есүйг ялав.
Харин “Хилчин” спорт хорооны тамирчдаас Б.Гончигсүрэн, Ө.Дүүрэнбаярыг, Т.Ариунзаяа, Г.Наранцэцэгийг, Ё.Басхүү, Л.Анхзаяаг дийлсэн.
Улмаар хоёр багийнхан 3:3-аар тэнцэж, ахин нэг жинг сугалан барилдахад -90 кг-ын жинд Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар хүч сорих болж, Г.Болор-Очир өрсөлдөгчөө буулган авснаар ялагчийн хувь заяаг шийдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22