Жүдо бөхийн 2026 оны УАШТ-ний холимог багийн төрөлд Б.Серик дасгалжуулагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны баг, тамирчид хүрэл медаль гардав.
“Сүлд” спорт хорооны багт дэлхийн аварга Ц.Цогтбаатар, дэлхийн хошой медальт, МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн, үндэсний бөхийн Улсын заан Б.Серик, Н.Амартүвшин нар хүч сорилоо.
Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны II багийг ялсан.
АДМИН







Спорт








