Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
2026.02.01-ний ням гарагийн 11:00 цагт
- Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
02 дугаар сарын 07-ны бямба гарагийн 13:00 цагт
- Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
02 дугаар сарын 08-ны ням гарагийн 11:00 цагт
- Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
02 дугаар сарын 09-ний даваа гарагийн 13:00 цагт
- Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
02 дугаар сарын 10-ны мягмар гарагийн 11:00 цагт
- Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
02 дугаар сарын 11-ний лхагва гарагийн 11:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
02 дугаар сарын 11-ний лхагва гарагийн 12:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
02 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн 11:00 цагт
- Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
02 дугаар сарын 13-ны баасан гарагийн 09:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
02 дугаар сарын 14-ний бямба гарагийн 09:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
02 дугаар сарын 15-ны ням гарагийн 13:00 цагт
- Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
02 дугаар сарын 16-ны даваа гарагийн 13:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
02 дугаар сарын 17-ны мягмар гарагийн 13:00 цагт
- Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
02 дугаар сарын 27-ны баасан гарагийн 13:00 цагт
- Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
02 дугаар сарын 28-ны бямба гарагийн 13:00 цагт
- Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.
|
Эх сурвалж
| МҮБХ
|
АДМИН








Спорт





