Dark Light
Спорт | 2026-01-31

ТҮҮХЭН АМЖИЛТЫН БУУХИА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
Домогт “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар, 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл 27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрлөө. 
Б.Мөнх-Эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх ХАН ЧОН СОН-г техникийн илт давуу байдлаар хожсон байлаа. Мөн  тус тэмцээнд ҮШБ-ийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол 65кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн эзэн боллоо.

Эх сурвалж | Монголын Чөлөөт Бөхийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07