Dark Light
Спорт | 2026-02-01

СУМЫН ЗААН О.ПҮРЭВДЭЛГЭР 10 ДАВАН ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Булган" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Отгонбаатарын Пүрэвдэлгэр 10 даван удаагаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Алтай Агро Трейд ХХК, "Хантайшир" дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Лувсандоржийн Отгонбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Ховд аймгийн Манхан сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан П.Цолмон шалгарсан бол дунд шөвгийн зургаад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Б.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Ховд сумын харьяат, Говь Хангай Мебель ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, сумын заан Р. Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, 
"Алдар" спорт хороо, "Өлгийн Хүчтэн" дэвжээний бөх, сумын заан С Нуртилек нар шалгарлаа. 
Бага шөвөгт Хэнтий аймгийн сумын заан С.Эрхэмбаяр, Өмнөговь аймгийн сумын заан С.Баярбаатар, Ховд аймгийн сумын заан Ц.Сумъяабазар, Хэнтий аймгийн сумын заан А.Цэрэн-Очир, Говь-Алтай аймгийн сумын заан С.Тэмүүлэн нар үлдэв. 
"Уран барилдааны шагнал"-ыг сумын заан Р. Баянмөнх, "Уран гараа дэвээтэй бөхийн шагнал"-ыг сумын заан С.Тэмүүлэн нарт гардуулсан юм. 
Дараагийн долоо хоног буюу хоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07