Dark Light
Спорт | 2026-02-02

ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Хилчин” спорт хорооны 80 жил, Монгол хүн цанаар аялсны түүхт 85 жил, МҮОХ-ны 70 жилийн ойд зориулсан цанын аялал Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоос эхэллээ. Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот хүртэл зургаа хоногт 363 км зам туулах цанын аялалд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ш.Лхачинжав, цагаан олимпын наадамд тамирчин, дасгалжуулагчаар оролцож байсан Н.Сандагдорж, залуу тамирчин Н.Мөнгөнцэцэг, Н.Батбаяр зэрэг 19-82 насны гурван үеийн төлөөлөл болох нийт 12 тамирчин оролцож байна. Цанын аялал Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Борнуур, Баянчандманийг дамжин хоёрдугаар сарын 6-нд нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариалах ажээ.

Эх сурвалж | Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22