2025 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаярын допингийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн нь албан ёсоор тогтоогдсон билээ. Үүнтэй холбогдуулан түүний хүртсэн цолыг хураах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцэгдэж эхэлсэн юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргүүлээд байсан.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-ны өдөр зарлиг гаргаж, Нямдоржийн Өсөхбаярын улсын гарди цолыг хураах шийдвэрийг баталгаажуулсан байна.
Ингэснээр допингийн зөрчилд холбогдсон бөхөд хариуцлага тооцох асуудал албан ёсоор шийдэгдлээ.
Б.АМАРТҮВШИН








Спорт








