Dark Light
Спорт | 2026-02-03

363 КМ ЦАНЫН АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Хилчин” спорт хорооны 80 жил, Монгол хүн цанаар аялсны түүхт 85 жил, Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийн ойд зориулсан цанын аялал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос албан ёсоор эхэллээ.

Тус аялал Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот хүртэл зургаан өдрийн хугацаанд нийт 363 километр зам туулах юм. Цанын аялалд 19-82 насны гурван үеийн төлөөлөл болсон нийт 12 тамирчин оролцож байгаагаараа онцлогтой.

Аялалд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ш.Лхачинжав, “Цагаан олимп”-ын наадамд тамирчин, дасгалжуулагчаар оролцож байсан Н.Сандагдорж, залуу тамирчид болох Н.Мөнгөнцэцэг, Н.Батбаяр нарын нэр бүхий төлөөлөл багтжээ.

Цанын аялал Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Борнуур, Баянчандмань сумдыг дамжин үргэлжилж, хоёрдугаар сарын 6-нд нийслэл Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариалж дуусах юм.

Энэхүү аялал нь Монгол Улсад цанын спорт үүсэж хөгжсөний түүхийг олон нийтэд сурталчлах, үе үеийн тамирчдын залгамж холбоог бэхжүүлэх, спортын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07