Альпийн нуруунд 20 жилийн дараа дахин өвлийн олимп зохион байгуулагдах гэж байна. 25 дахь удаагийн өвлийн олимпод ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөнө.
Наадам хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
- Албан ёсны нээлт: 2025.02.06
- Урьдчилсан шат: Лхагва гарагт эхэлнэ
- Анхны медаль: Бямба гарагт тодорно
- Хаалтын ёслол: 2025.02.22, Верона хотын Олимпын цэнгэлдэх
Нээлтийн ёслол хаана болох вэ?
- Нээлтийн ёслол анх удаа олон байршилд зэрэг зохион байгуулагдана. Гол үйл ажиллагаа Милан хотын 80,000 хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэхэд төвлөрнө. Үүний зэрэгцээ Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээрээ төлөөлөгчид жагсана. Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах төлөвтэй. 60,000 орчим үзэгч оролцоно гэж тооцоолжээ.
Аль хотууд наадмыг хүлээн авах вэ
Милано–Кортина 2026 нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй байршилтай өвлийн Олимп болно. Тэмцээнүүд дараах дөрвөн үндсэн бүсэд хуваагдана.
- Милан
- Вальтеллина (Бормио, Валдизотто, Ливиньо)
- Кортина (Антерсельва / Анхольц орно)
- Валь ди Фьемме (Предаццо, Тезеро)
Мөн Верона хот хаалтын ёслолыг хүлээн авч, 3-р сарын 6-нд Паралимпын нээлтийг зохион байгуулна.
Итали улс Олимпыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна
(1956, 2006 – өвөл; 1960 – зун)
Шинэ олимпын төрөл бий юу
- Цанын уулын авиралт (Ski Mountaineering / Skimo) анх удаа Олимпын төрөл болно.
- Эрэгтэй, эмэгтэй спринт
- Холимог буухиа
Хүйсийн тэнцвэр
- Милано–Кортина 2026 нь хүйсийн хувьд хамгийн тэнцвэртэй өвлийн Олимп болно. Эмэгтэй тамирчдын эзлэх хувь 47%-иас давна (Бээжин 2022 – 45.4%).
Маскотууд
- Тина – Олимпын маскот
- Мило – Паралимпын маскот
- Мөн зургаан цасан цэцгээс бүрдсэн “The Flo” баг нэгдэнэ.
|
Эх сурвалж
| МҮОХ
|
АДМИН








Спорт








