Dark Light
Спорт | 2026-02-06

2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДМЫН НЭЭЛТ БОЛОХОД 5 ЦАГ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Италийн 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын галт бамбар бадамлан асахад ердөө таван цаг үлдлээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ удаагийн олимпод 93 орны 2871 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ олимпод АНУ 233 тамирчин оролцуулж байгаа нь хамгийн олон бол Монгол улсаас уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцож буй нь 93 оролцогч орноос 58 дугаарт жагсах үзүүлэлт юм.

Олимпын наадмын нээлтийн ёслолд А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар Монгол Улсын туг баригчаар жагсана.

А.Ариунбат нь уулын цанаар олимпод уралдах анхны Монгол тамирчин бол Э.Ариунтунгалагийн анхны олимп энэ.

Харин Б.Ачбадрах гурван олимп (2018, 2022, 2026) дараалан оролцох анхны монгол цаначин болно.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ромд ирсэн олимпын бамбар Италийн 20 бүсийн 110 муж нутгаар 12000 км аялан өнөөдөр Миланд ирсэн ба хөлбөмбөгийн ариун дагшин сүм гэгдэх “Сан-Сиро” цэнгэлдэхэд олимпын бамбар асахад тун хугацаа үлдсэн ба уг цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа аж.

Итали улс өвлийн олимпын наадмыг гурав дахь удаагаа (1956, 2006, 2026 онд) хүлээн авч байна.


Эх сурвалж | Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07