"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймагт боллоо. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй 64 хүчтэн зодоглож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат "Платинум Ланд" ХХК-ийн бөх, Аймгийн начин Г.Төгсжаргал түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, ТЕГ-ын Эрч спорт хороо, "Эрдэм транс" ХХК, "Пирамид орд" ХХК-ийн бөх Улсын харцага Э.Даш үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Мандал сумын харьяат, Аймгийн арслан Х.Наранбаяр, Сайхан сумын харьяат, Аймгийн арслан О.Төрбат нар шөвгөрлөө.
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны "Уран барилдаант бөх"-өөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, сумын заан Д. Банзрагч шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулан өгч амжилт хүслээ.
|
Эх сурвалж
| Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН






Спорт








