Dark Light
Спорт | 2026-02-07

ӨВЛИЙН ОЛИМПЫН XXV НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өвлийн Олимпын XXV наадмын нээлтийн ёслол Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд 80 мянган үзэгчийн өмнө болж, Италийн Кортина-д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотуудтай нэгэн зэрэг телевизийн шууд дамжуулалтаар холбогдлоо.

Ёслолд Вивальди, Россинийн сонгодог бүтээлээс эхлэн орчин үеийн хөгжим хүртэл ашиглагдаж, Мэрайя Кэри, Италийн рэпп дуучин Гали, тенор Андреа Бочеллигийн үзүүлбэр орсон юм. Armani брэнд Италийн шигшээ багийн хувцсыг танилцуулж, нэрт дизайнер Жоржио Арманид хүндэтгэл үзүүлэв.

Нээлтийн төгсгөлд Олимпын бамбарыг Милан болон Кортина-д’Ампеццо хотод зэрэг асааж, түүхэн үйл явдал болсон. Хаалтын ёслолыг Верона хотын амфи театрт 12 мянган хүн үзэхээр зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07